Ерөнхийлөгч Шинзо Абэгийн дөрвөн цагийн айлчлалыг ажил хэрэгч гэж онцлов

Монгол УлсынЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр манай оронд дөрвөн цагийн хугацаатай айлчлал хийгээд буцлаа. Хэдий богино хугацаатай тавчуу айлчлал байсан ч маш ажил хэрэгч айлчлал болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо. Тэрбээр “Япон улсын Ерөнхий Сайд Абэгийн айлчлал маш ажил хэрэгч боллоо” хэмээнөнөөдөр өглөө жиргэлээ.
Шинзо Абэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Их тэнгэрийн аман дахь гэрт нь зочилсон юм. Мөн УИХ-ын чуулганы танхимаар зочилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийсэн. Ингээд Тавантолгойн уурхайн зүүн цанхийн төмөр замын төсөл, Хөшигтийн хөндийн нисэх буудлын менежментед хамтрах зэрэгт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, гэрээг үзэглэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ