Дорнод аймгийн 5.4 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ
Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд /ЗГ-ын 239-р тогтоол/ одоогийн байдлаар Дорнод аймагт5.4 сая га нь оногдож байна.Газрын тосныбүтээгдэхүүн хуваах гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн44 хувийг эзэлж байна.
Тодруулбал Халхголсуманд хайгуул хийх зөвшөөрөл олгсонталбай нь783 мянган.га газар бөгөөдХалх гол чөлөөт бүсийн талбайтай давхцаж байна.
Энэ газар нутгийг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй гэж үзэх нөхцөл байдал өнөөдөр бий болчихоод байна. 1996-2009 оны хооронд 13 жилийн хугацаанд газрын тосны хайгуул хийсэн БНХАУ-ын төрийн өмчийн Петро Чайна компанитай хамтарсан Петро Чайна Дачин Тамсаг ХХК нь Газрын тосны 19, 21 талбайд олборлолт хийж, түүхий газрын тосыг БНХАУ руу экспортолж байна.
Өнөөдрийг хүртэл 24 тэрбумам.доллар бүхий газрын тосны таамаг нөөц илрүүлсэн энэ Хятад компани нь байгаль орчний хариуцлага хүлээдэггүй , дэд бүтэц бий болгоогүй, бүх бүтээгдэхүүнээ 100 хувьэкспортолж байна. Тэнд 3500 гаруй ажилчид ажиллаж байгаагийн 3010 нь хятад ажилчид байна. Зөвхөн 1 баррель газрын тос олборлоход10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна.
Хэрвээ бид уг бүс нутагт хайгуул хийх талбайг тэлбэл тэнд зөвхөн хариуцлагагүй уул уурхайн ул мөр үлдээд зогсохгүй эдийн засагт үлдэц өгөөж багатай, ажлын байр нэмэгдүүлэхгүй , дэд бүтэц бий болохгүй, зөвхөн эвдэрсэн хөрс шороотой үлдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ