Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Өнөөдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тариаланчид,тэвээрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж,ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
10 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаарсекундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрчшөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөөхүйтэрч 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөөнутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Шөнөдөөцас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
2015 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсантөлөв:
27-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 29-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ