Цэцийн Их суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Хуульчийн эрх зүйнн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлсон энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн билээ. Энэ дүгнэлтийг Монгол Улсын их хурал 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн холбогдох тогтоол гаргасан. Иймд дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ