Реппер D.N.K feat Баярцэнгэл шинэ уран бүтээл "Охин"
Реппер Данка нэрээр хөлбөмбөгийн спортын гоё сайхныг магтан дуулдаг байсан уран бүтээлч маань тайзны нэрээ D.N.K болгон өөрчилж өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар бэлтгэж байна.
Цоо шинэ 12 дуунаас бүрдэх түүний анхны бие даасан цомгийн бичлэг дууссан бөгөөд дуучин Баярцэнгэлтэй хамтран дуулсан “Охин” нэртэй дуу, видео клипнээс эхлэн цомгийн уран бүтээлүүдээ үзэгч сонсогчдын хүртээл болгож байна.
D.N.K гэх нэрийг дуу хөгжимд дуртай залуус маань монголын хамтлаг дуучдын сүүлийн үед гарч буй олон шилдэг уран бүтээлүүдийн үг, аяыг зохиосон автороос харж байгаа билээ. Тэгвэл түүний хувийн уран бүтээлүүдтэй ийнхүү бид танилцаж байна. Реппер D.N.K-ын анхны бие даасан цомгийн талаарх мэдээллүүдийг доорх цахим хуудаснаас үзэж сонирхоорой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ