Халх голд нийт 13 удаа судалгаа хийгдэж байжээ

Халх голын бүс нутаг нь хөдөө аж ахуйн чиглэлээр өнөөдрийг хүртэл хамгийн өргөн хүрээнд, хамгийн урт хугацаанд судлагдсан бүс нутаг юм. Анх 1967 онд Монгол Оросын хамтарсан атрынэкспедиц судалгаа хийж Халх голд 10 сангийн аж ахуйн байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байжээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 онуудад гэхчилэнөнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдсэн байдаг. Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэйгэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийгөгчбайв. Тухайлбал 1967-1980 онд хийгдсэн судалгаагаар 270 мян.га газарт тариалалт хийх боломжтойг тогтоож, 50 мян Дорнодын мухар улаан үүлдрийн үхэр, 20 мянган барга хонь бордох мал аж ахуйн цогцолбор барих төлөвлөгөө гарч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ