Засгийн газар хуралдана

Монгол Улсын Засгийн газрын 58 дахь ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 26-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.


ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН - Хэлэлцэх асуудал

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №58

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөХуралдаан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. “Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл С.БАЯРЦОГТ
2. Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
3. Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай* З.БАЯНСЭЛЭНГЭ
4. Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай М.ЗОРИГТ
5. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 98 дугаар хавсралтаар баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг өөрчлөн батлах тухай) Р.БУРМАА
6. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай С.ЭРДЭНЭ
7. Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулах тухай Д.ЗОРИГТ
8. Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай Г.ШИЙЛЭГДАМБА
9. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
10. Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Г.БАЯРСАЙХАН
11. Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай З.БАЯНСЭЛЭНГЭ
12. НҮБ-ын Нийгэм, хүмүүнлэг, соёлын асуудлаарх 3 дугаар хорооны хуралдаанд оролцсон дүнгийн тухай С.ЭРДЭНЭ
13. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тайлан Д.ЗОРИГТ
Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ