Гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөсөн этгээд амиа хорложээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хохирогчид Дархан сумын нэгдүгээр багийн оршин суугчид байжээ. Харин хэрэгтэн гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөснийхээ дараа гэмт этгээд егүүтгэсэн байдалтайгаар гэрийнх нь гаднаас олдсон байна. Хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж магадгүй хэмээн цагдаагийн байгууллага шалгаж, мөрдөн байцаалт явуулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ