Баянзүрх хайрханыг тахина

Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ы тохижилтын ажлын нээлтийн арга хэмжээ яг одоо болох гэж байна.

Мөн өнөөдөр намрын адаг сарын Шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байгаа бөгөөд үүнийг тохиолдуулан “Баянзүрх хайрхан”-ыг тахих юм. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд болон хотын дарга Э.Бат-Үүл, дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ