Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлэв

Автомат тоглоомын газар зөвшөөрөлгүй ажиллаж байна гэсэн дуудлага БГД-ийн цагдаагийн байгууллагад иржээ.

Уг дуудлагын дагуу энэ сарын 25-ны өдөр тус дүүргийн 5-р хороонд байрлах тоглоомын газарт очиж шалгалт хийхэд БЗД-ийн 6-р хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Н гэгч мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ.

Одоо хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэст шаглаж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ