Дахиад л барилга дээрээс төмөр унаж хүн гэмтжээ

Барилгын осолд өртөх, улмаар амиа алдах хэрэг үргэлжилсээр л байна. Энэ нь ихэнхдээ хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангаж ажилладагүйгээс үүдэлтэй байдаг.

Тэгвэл барилга дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Баянгол дүүрэг, “UB palaсe”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад ”O&BN” ХХК-ийн орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхраас труба төмөр унаж, БГД-ийн 19-р хороонд оршин суух Г /эр.25н/-ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм.

Ийнхүү өндрөөс төмөр унаж, залуу хүний аминд хүрсэн хэргийг иргэд мартаж амжаагүй байтал дахин ийм хэрэг гарсаар байгаа нь хариуцлага сул байгаагийн тод илрэл юм. Азаар амь насанд нь аюулгүй өнгөрсөн ч хаа хаанаа дорвитой арга хэмжээ авч ажиллахыг алхам тутамд бидэнд сануулсаар байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ