“Баянзүрх хайрхан”-ы тохижилтын нээлт болов

Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ы тохижилтын ажлын албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд дүүргийниргэд болон удирдлагууд оролцжээ.

Төв замаас Баянзүрх Хайрхан хүртэлх авто замыг сайжруулан засч, оргил хүртэл нийт 1400 метр газар явган хүний зам, шат зэргийг хийж, Хайрханы орой дээр лам нарт зориулсан 100 хүний ном хурах зориулалтын талбай, гэрэлтүүлэг, амрах сандал, хогийн сав зэргийг цогцоор нь шийдсэн байна.

Ийнхүү Баянзүрх Хайрханы тохижилтын нээлтийн ёслолнамрын адаг сарын шинийн 15-ны энэ билэгт сайн өдөр ёслол төгөлдөр боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ