Зөрлөгийн дарга нас барсан нь ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ

Зөрлөгийн дарга нь ажлынхантайгаа архидаж, галт тэргэнд дайруулж амь насаа алдсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийн талаар дараах мэдэгдлийг гаргажээ.

Зам, тээврийн сайд М.Зоригт Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ээс зөрлөгийн дарга галт тэргэнд дайруулан амь насаа алдсан мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд тухайн үед бүх алба хэлтэс, төв салбар нэгжийн дарга нарт цахилгаан илгээж байсныг баримтаар үзүүлж байна. Албан хаагчийн ажлын байран дээр хариуцлага алдан согтуу байсан үйлдэлтэй холбогдуулан 11-р сарын 2-оос хойд урд чиглэлийн бүх замд хөдөлгөөний аюулгүй байдлын шалгалт оруулахаар болоод байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ