Энэ жилийн "Канн"-ыг ижил хүйстний тухай кино тэргүүллээ

Каннын кино наадмын шилдгүүд тодорлоо. Наадмын гол шагнал “Алтан дал модны мөчир”-ийг ижил хүйстний амьдралаар хийсэн “Аделийн амьдрал” кино авсан нь нэлээд сонирхол татаж байна.Тус кино олон улсын кино прокатад “Цэнхэр- хамгийн дулаахан өнгө” нэртэйгээр гарах аж. Энэ жилийн кино наадамд 20 шилдэг кино өрсөлдсөн юм.
Ижил хүйстний амьдралыг хэтэрхий тод томруун харуулсан хэмээн шуугиан тариад байсан кино найруулагч Абделатиф Кешиш, гол дүрийг бүтээсэн хоёр бүсгүйн хамт шагнаlаа гардан авсан юм.
Гранпри шанал хүртсэн кинонуудад“Льюин Дэвисийн дотор”,Хятадын Жя Жанкийн “Нүглийн солбицол” шилдэг сценаритай киногоор шалгарсан. Харин шүүгчдийн нэрэмжит шагналыг Японы “Эцэг нь ямар байна. Хүү нь тийм байна” кино хүртжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ