Агаарын бохирдлыг хэрхэн тогтоодог вэ?

Монгол улсын агаарын чанарыг хянах сүлжээтэй орон. Энэ сүлжээнд нийт 39 цэг ажилладаг агаад эдгээр нь агаар дахь бохирдлын хэмжээг тогтоож, судалж, шинжилдэг тоног төхөөрөмж бүхий техниктэй юм байна. Үүнээс 14 харуул бүхий цэг нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт ажиллаж байна.
Агаарын бохирдол нь улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хамгийн их бохирдолтой нь мэдээж өвөл буюу галлагааны улирал. Энэ нь ялангуяа түүхий нүүрсний шаталттай холбоотой. Харин хавар, намар салхины нөлөөгөөр сул хөрснөөс үүдэлтэй тоосжилт их дэгддэг. Тэгвэл зун хуурайшилтаас гадна бүтээн байгуулалтын ажил өрнөдөг болохоор мөн тоосжилт ихсэж агаар бохирддог.
Ер нь жилийн дөрвөн улиралд тоосонцор стандартаас их, азотын давхар исэл буюу автомашинаас гарах бохир утаа хэвийн хэмжээнээс их байсаар байна.
Тухайлбал Нийслэлийн хэмжээнд 14 цэгт хийж байгаа хяналт шинжилгээний дүнгээс харахад 2013-2015 оны хугацаанд агаарын бохирдол буураад байгаа. Гэхдээ бохирдуулагч бодис тус бүрдээ харилцан адилгүй. Тухайлбал, тоосонцор 30 орчим хувиар, азотын давхар исэл 20 орчим хувиар буурсан. Харин хүхэрлэг хийн хувьд 2014-2015 оны өвөл буюу өнгөрсөн өвөл өмнөх жилийнхтэйгээ ижил үзүүлэлттэй гарсан. 2013 оноос өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч эхэлж байсан үе болохоор бохирдол маш их байсан. Тэгэхээр өнгөрсөн өвлийн байдлаар бохирдол ерөнхийдөө 20-30 хувиар багассан гэж болно. Энэ нь олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн юм. Үүнд жишээ нь сайжруулсан зуух, түлш, мөн авто замыг сайжруулсан, гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах зэрэг олон ажлууд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.
Нийслэлд14 цэгт ажилладаг харуул бүхий цэгээс 10 нь шууд тасралтгүй хэмждэг автомат багажтай. Мөн Дархан, Орхон аймгуудад автомат багажтай харуул ажиллаж байгаа. Энэ нь өөрөө шууд тохируулга, хяналт шинжилгээ, засвар үйлчилгээгээ хийчихдэг. Энд ажиллаж байгаа харуулууд маань итгэмжлэгдсэн лабораториор хяналт шалгалтаа хийж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдсэн гэдэг нь баталгаатай гэсэн үг. Манайх 2010 оноос автомат багаж тоног төхөөрөмжөөр шинэчлэгдээд явж байгаа. Нийслэлийн4 болон бусад орон нутгийн харуулууд хуучин багажаараа буюу тэнд агаараа соруулаадлабораторидоо авчраад шинжлээд маргааш нь дүн нь гардаг. Автомат багаж нь 15 минут тутамд агаарын чанарыг тодорхойлж мэдээлэл өгдөгөөрөө бас давуу талтай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ