Сайжруулсан зуух тараах нь үр дүнтэй ажил мөн үү?

Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллын 185 мянган өрхөөс 180-аад мянган өрхөд татаастай үнээр тараасан. Ер нь бол сайжруулсан зууханд сайжруулсан түлш хийвэл агаарын бохирдол бууруулахад илүү ач холбогдолтой нь нэгэнт батлагдсан асуудал. Сайжруулсан зуух нь өөрөө эрчим хүчний хэмнэлттэй буюу бага түлш зарцуулдаг. Бага түлш зарцуулна гэдэг маань тэр хэмжээгээрээ агаарын бохирдлыг бууруулж байна гэсэн үг. Ердийн зууханд жилд 2-3 тонн түлш зарцуулдаг бол сайжруулсан зуух хэрэглэснээр нүүрсний хэрэглээ 1 тонноор багасах юм. Үнийн хувьд 1 тонн нүүрс 200-300 мянган төгрөг. Тэгвэл хэдий хэмжээний мөнгө хэмнэх нь тодорхой харагдана. Сайжруулсан зуухаа сайжруулсан түлштэй хослуулан хэрэглэвэл бүр ч их ач холбогдолтой. Харамсалтай нь манай сайжруулсан түлш үйлдвэрлэгчид маань технологийн горимоо алддаг юм уу, ямар шалтгаанаар ч юм түлшээ нийлүүлж чаддаггүй. Жишээ нь, өнгөрсөн өвөл 4 аж ахуйн нэгжтэй 35 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ гэж гэрээ хийсэн байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба гэж байсан. Гэхдээ одоо татан буугдсан байгаа. Тус хорооноос дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийсэн юм. Харин Цэвэр агаар сан тээвэрлэлт, борлуулалт, хадгалалтад зориулж тонн тутамд 25 мянган төгрөг өгөхөөр гэрээ хийсэн. Ингээд 2015 оны 3-4 сард үр дүнгээ тооцох болтол ердөө 2100 тонн түлш нийлүүлсэн байдаг аж.
Үнийн хувьд нүүрстэй ижил ч агаарт гарах бохирдол тэг хувь. Маш бага зэргийн угаар гарна. Үнс гарахгүй учраас орчин цэвэр болно. Энэ мэтчилэн олон давуу чанартай. Гэхдээ том станцуудын уурын зууханд хэрэглэх хэмжээгээр бол одоохондоо арай хүчрэхгүй байх. Үүнд маш их хөрөнгө мөнгө орох нь мэдээж.
Харамсалтай нь сайжруулсан зуух, түлш, газыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажил энэ жил улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор үргэлжлэх боломжгүй болж байх шиг байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон мега төслүүдээ хөдөлгөөд эхэлбэл эдийн засаг эргээд сэргэх магадлалтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ