"Дүнжингарав" худалдааны төвд 180 сая ам доллар төсөвлөжээ

"Дүнжингарав" төсөл ирэх сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Нийт 15 мянган шинэ ажлын байр бий болгох уг төслийн эхний шатыг улсын комисс хүлээн авсан байна. "Дүнжингарав" худалдаа, үйлчилгээний цогцолбор төвийн нийт санхүүжилт нь 180 сая ам.доллараар хэмжигдэж байгаагаас 50 сая ам.долларын бүтээн байгуулалтыг хийгээд байгаа юм байна. Одоогийн байдлаар нийт 160 мянга гаруй ам метр талбайтай тус худалдааны төвийн эхний 18 мянган метр квадратыг нь улсын комисс хүлээж авсан бөгөөд цаашид төслийн хүрээнд 153 га талбайд барилгын материал, автомашины худалдааны төв байгуулахаас гадна гаалийн баталгаат агуулах барихаар төлөвлөөд байгаа гэнэ.Өнөөдрийн байдлаар хийгдээд буй 50 сая ам.долларын санхүүжилтийн15 сая ам.долларыг арилжааны банкуудаас зээл хэлбэрээр, 35 сая ам.долларыг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар дамжуулан шийджээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ