Дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэргээр байцаагдаж байна

Одоогийн Засгийн газарт ажиллаж буй нэгэн яамны дэд сайдын хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлсэн. Тэгвэл уг хэрэгт ЭМЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин холбогджээ.
Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан байдаг. Тухайн үед ЦЕГ-аас “2015 оны 10 сарын 09 нөөс 10-нд шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г.М.Н.Б.А.С. М,Б,Т гэсэн нэр бүхий 9 этгээдийг СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо , БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Улмаар тэдэнд ЭХТА-ийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны 4 эмэгтэй байсан” гэх тайлбарыг өгч байв.
Юутай ч хэдхэн хоногийн өмнө СХД-ийн хөгшчүүлд даралтны эм үнэгүй тарааж шоудаад байсан ЭМЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэргээр байцаагдаж эхлээд байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ