Таван хүнийг хүн амины хэрэгт сэжигтнээр татан хорьжээ

Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 24-нд зочид буудалд амь насаа алдсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж үзлэг шалгалт хийхэд 22 настай эрэгтэй У гэгч амь насаа алдсан байв. Тэрээр гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай юм байна. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын ажлын хэсэг шуурхай ажиллан сэжигтнээр таван этгээдийг саатуулан шалгаж байна. Сэжигтнээр тооцсон этгээдүүдийн дотор цагдаагийн байгууллагад ажилладаг алба хаагч нар холбогдсон байх магадлалтай бөгөөд тэднийг Хорих 461-р ангид саатуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Ю.Халиун

22 настай эрэгтэй У гэгч амь насаа алдсан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ