"НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аян

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдээс эхлэн өрнөж байна. Энэхүү аян Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, "НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Египетийн Пирамидууд, Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дах Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ. Тэдгээрээс бид 21 зургийг үзүүлж байна.

НҮБ-ын өдрийг 1948 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн ба энэ өдөр НҮБ-ын Дүрмийг олонхын саналаар анх баталснаар НҮБ төрөн гарсан билээ. Монгол улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад 101 дэх гишүүн улс болон элссэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ