Нигери: Боко Харам бүлгээс 338 хүнийг аварчээ

Лхагва гарагт Нигерийн армиас хийсэн мэдэгдлээр Боко Харам бүлгийн эрхшээлд байсан 338 хүнийг чөлөөлжээ. Гол төлөв хүүхэд, эмэгтэйчүүд нийлсэн тэдгээр иргэдийг Самбисагийн ойн бэхлэлтэнд нууж байсан аж.

Тодруулбал Нигерийн армиас мягмар гарагт хийсэн үйл ажиллагааны үр дүнд 192 хүүхэд, 138 эмэгтэйг сулласан юм.

Ажиллагааны үеэр тус бүлгийн 30 гаруй дайчин алагдаж, олон тооны зэвсэг болон сумыг хурааж авчээ.

Сүүлийн саруудад Нигерийн засгийн газраас Боко Харам бүлгийн эсрэг эрчимтэй тэмцэл явуулж байгаа бөгөөд мөн мэдэгдэлд мягмар гарагт агаараастээврийн хэрэгсэл болон шатахууны агуулахад цохилт өгсөн гэв.

2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь идэвхижиж ирсэн Боко Харам бүлэг энэ хугацаанд 17 мянган хүнийг хөнөөж, 2.5 сая гаруй хүнорон гэрээсээ дайжаад байгаа юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ