Өнөөдөр зарим эмнэлгүүд үнэгүй оношилгоо, шинжилгээ хийнэ

Өнөөдөр “Цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийсэн. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр энэ өдрийг ”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх,судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг. Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай.

Үүнтэй холбоотойгоор цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр Улсын I, III эмнэлэгүүдэд эмч нар иргэдэд зөвлөгөө өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийх гэнэ.

Мөн ЧДЭМТ-ийн Уламжлалт Сэргээн засахын тасаг, харъяа өрхийн эрүүл мэндийн төв, Rehtus ХХК, Монгол Эм Импекс ХХК хамтран “Жирэмслэлт ба харвалтанд хүргэх эрсдэл, харвалтын дараа хувь хүний бие даах чадвар” сэдэвт өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг СУИС-ийн замын урд талын ЧДЭМТ-ийн 3 давхарт 14,00-17,00 цагт болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ