Нийслэлийнхээ тугийг мандууллаа

Жил бүрнийслэлийн ойн өдрөөр“Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр, морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж,“Нийслэлийн туг”-ийг мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ