Томоохон авто машины худалдааны захуудад шалгалт хийлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 онд батлагдсан “Авто цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/980 дугаар захирамж, 2015 оны А/758 дугаар захирамжийн дагуу НМХГ-ын даргын баталсан 02-01/800 тоот удирдамжаар томоохон авто худалдааны захуудад 2015 оны 10 дугаар сарын 06-наас эхлэн шалгалт хийж байна.
Шалгалтад нийт 33 иргэн, аж ахуйн нэгж, хамрагдсанаас албан шаардлагын хариу ирүүлж автомашины худалдааны үйл ажиллагаагаа зогсоосон тухай албан бичгээр мэдэгдсэн 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна.
Мөн битүү буюу Showroom байгууламжид худалдаа эрхэлж байгаа 2 аж ахуйн нэгж, байгууллага гадаа зогсоолын талбайдаа машин худалдааг зогсоосон байна.
Бусад газруудад хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдаг ба нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад арга хэмжээ авч, газар чөлөөлөх ажлыг НӨХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд зохион байгуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ