УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 107-р сургуулийн сурагчдыг хараа зүйн үзлэг, оношилгоонд хамрууллаа

Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар “Сити оптик” эмнэлгийн эмч, ажилтнууд Сонггино хайрхан дүүргийн алслагдсан, захын сургууль болох 107-р сургуулийн 1, 2 дугаар ангийн арван бүлгийн 320 хүүхдэд хараа зүйн үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
Үзлэгийн үеэр, анги бүрт дунджаар зургаагаас долоон хараа зүйн согогтойхүүхэд байгаа нь тогтоогдсон бөгөөд нийт 71 хүүхдийг тодотгогч бодистойгоор нарийвчилсан шинжилгээнд дахин хамруулж, харааг нь тогтоон, үнэ төлбөргүйгээр шил тааруулж өгөхөөр болсон байна.
“Сити оптик” эмнэлгийн эмч О.Золжаргалын хэлснээрхүүхдүүдийн хараа муу байгаа шалтгаан нь эцэг эхийн хяналт муу, урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүйтэй холбоотой гэнэ.
Манай нөхцөлд ихэвчлэн сургуульд орсон хойно самбар дээр бичсэнийг харахгүй тохиолдолд л эмчид хандаж, оношлуулдаг байна . Гэвч энэ нь оройтсон байдаг. Учир нь хүүхдийн хараа хоёроос долоон насанд бүрэлдэн тогтдог аж. Тэгэхээр нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд гэдэг хараа нь хэдийнэ тогтчихсон гэсэн үг.
Өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлагаас харахад, хүүхдүүдийг багаас нь эхлээд зургаан сар тутамд харааг нь шалгуулдаг байна. Манай иргэд ч гэсэн хүүхдүүдээ аль болох багаас нь хараа зүйн үзлэгт хамруулж байх шаардлагатай гэдгийг О.Золжаргал эмч анхааруулж байлаа.
СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тойргийнхоо иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд түлхүү анхаарал тавьж, олон арван ажил зохион байгуулж ирсэн.
Энэ удаа “Сити оптик” эмнэлгийн хамт олонтой хамтран, 107-р сургуулийн 6-7 настнуудыг хараа зүйн үзлэг, ношилгоонд хамруулсанд багш, эцэг эхчүүд талархаж байлаа. Намраас тойргийнхоо бусад сургуулиуд дээр хараа зүйн үзлэг, оношилгоог үргэжлүүлэн хийх болно гэж Л.Эрдэнэчимэг гишүүний биетөлөөлөгч н.Отгон хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ