Баянзүрх дүүрэгт гэр оронгүй иргэдийн хөдөлгөөнт тоо 1500-д хүрчээ
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэнэмэл иргэдийг цуглуулах, тэдгээрийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнүүчилж байгаа иргэнийд халуун усанд оруулан анхан шатны эрүүл мэндийн үзлэгт хамруулан бүрэн хувцаслаж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байранд зуучилж, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Халамжийн хэлтэс хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэнбайна.
Цагдаагийн алба хаагчид, дүүргийн Тамгын газар, хорооны ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн эхлүүлсэн ажлын хүрээнд нийт тэнэмэл 150 иргэнийг саатуулан 10, 12, 8 дугаар хороонд орших халуун усны газруудад хувиарлан усанд оруулан үсийг нь засч, анхан шатны эмнэлгийн үзлэгт хамруулжээ. Мөн орон гэргүй тэнэмэл эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулан хүүхдүүдэд дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ. Баянзүрх дүүрэгт цагдаагийн бүртгэлтэй, гэр оронгүй иргэдийн хөдөлгөөнт тоо 1500-д хүрсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ