Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы ирэх арваннэгдүгээр сарын 6-ны өдрийнхуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын ирүүлсэн саналын дагуу Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх гэнэ.
Өнөөдрийн байдлаар56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит газар, 79 төрийн өмчит хувьцаат компани болон төрийн өмчит үйлдвэрийн газар төсвийн орлог зардагын мэдээллээ Шилэн дансаар дамжуулан мэдээлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ