ОХУ-ын иргэний агаарын онгоц сүйрчээ


Еипет улсын Синайн хойгт Хаусна хэмээх жижгэвтэр хотын ойролцоо ОХУ-ын 224 хүнтэй зорчигч тээврийн онгоц осолджээ. Уулархаг бүс нутагт онгоц сүйрсэн бөгөөд 217 зорчигч, багийн долоон гишүүн нийт 224 хүн (тэдний дотор 17 хүүхэд явжээ) зорчиж явжээ. Осол маш ноцтой тул олон хүний амь эрсдэж дор хаяж 100 гаруй цогцсуудыг цуглуулаад байгаа тухай Египетийн телевизээр мэдээлснийг ОХУ-ын Спутник ньюс уламжилжээ.
Ороннутгийн цагаар өнөө өглөөний 06.20-д осол гарсан бөгөөд нийслэл Каир болон Синайн элсэн цөлийн эргэн тойрны бага хотуудаас нийтдээ 50 гаруй түргэн тусламж, аврагчдын машин ослын газар очин ажиллаж байгаа аж. ОХУ ч өөрийн аврагчид, эмч мэргэжилтнүүдээ тусгай үүргийн онгоцоор яаралтай илгээжээ.
Kогалимавия 9268 нислэгийн Airbus онгоц Улаан тэнгисийн ойролцоох аялал жуулчлалын алдартай төв Шарм Эл Шейхээс ОХУ-ын Санкт Петрбург хотыг чиглэн нисэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ