Adele эргэн ирлээ

Их Британийн залуу дуучин Адель ээж болсноосоо хойш уран бүтээлээсээ түр завсарлага авч, үр хүүхэддээ цаг заваа зориулахаар шийдсэн юм. Түүний охин хэдхэн хоногийн өмнө 3 нас хүрээд байгаа. Өдгөө 27 настай дуучин бүсгүй тухайн үед жирэмсэн болсон тухайгаа өөрийн цахим хуудастаа бичиж багагүй шуугиан тарьж байсан билээ. Түүний нөхөр Саймон Конеки өдгөө 39 настай бөгөөд тэрбээр 8 настай охинтой аж.

Харин саяхан Адель шинэхэн клипээ олон нийтэд хүргэснээр урлагийн ертөнцдөө эргэн ирлээ. Тэрээр "Hellо" хэмээх дуугаараа шүтэн бишрэгчидтэйгээ эргэн уулзаж байна.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ