Херо энтертайнмент "Залуусаар бөгсөө арчина” гэжээ

“Херо энтэртаймент” саяхан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тухай нэвтрүүлэг хийхдээ Монголын залуучуудын холбоог урьж оролцуулжээ.

“Херо энтэртаймент”-ийн хөтлөгч Б.Болдсайхан уг нэвтрүүлгээрээ“сүгсэлзүү, гажиг залуусаар бөгсөө арчина” гэх мэтээр хэлсэн нь залуусын дургуйг ихээхэн хүргэж шүүхэд дуудагдсан байна.

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Херо интертаймент залуучуудаасаа уучлалт гуйх хэрэгтэй.

Сэтгүүлзүйн ёс суртахуун байхгүй, мэдлэггүй гэж үзэж байна” гэжээ. Ингээд, Монголын залуучуудын холбоо “Херо энтэртаймент” болон хөтлөгч Б.Болдсайханыг өнөөдөр харъяа дүүргийншүүхэд өгснөө мэдэгдлээ.

П.Нандин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ