Б.Батзаяаг баривчилсан хоёр шалтгаан

Өнгөрсөн 30-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Женко”гийн хүн гэгдэх Б.Батзаяаг хууль хяналтынхан баривчилж хорьсон тухай мэдээлэл цацагдсан.

Ингэснээр төмөр замын салбарыг тойрсон асар том мөнгө угаалтын гэмт хэргийг тойрсон дуулиан дэгдлээ хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Мөн энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчуудыг баривчилан явсан гэх. Нэг өдөр энэхүү хоёр баривчилгаа, гүйцэтгэх ажиллагаа давхацан явагдсан нь дээрх хоёр хэрэг нэг сэжүүртэй гэх таамгийг төрүүлж байгаа юм. Ингээд Б.Батзаяаг ямар шалтгаанаар баривчлан саатуулав гэдгийг өмнө нь хэвлэлүүдэд цацагдаж байсан мэдээлэлд анализ хийж тодруулах гэж оролдоё.

Эхний шалтгаан

Ийнхүү удтал яригдаж бичигдэж байсан асар их мөнгөн дүнтэй, томоохон хэрэг сөхөгдөж үйл явдал өрнөх нь тодорхой боллоо. Энэ тухай “Шинэ төмөр зам” төслийг АН-ынхан АТГ-т шалгуулахаар болжээ гэсэн мэдээлэл өмнө нь төрийн ордонд тархаад байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд цацаж байлаа.

Тэнд бичсэнээр "Учир нь төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж шахаж эхлээд байгаа билээ. Тиймээс төмөр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр УИХд өргөн барьсан нь нэлээд асуудал дагуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл царигийн асуудлыг хөндөж эхэлснээр “Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрчилдөж ашиг сонирхлын элдэв маргаан дагуулах боллоо гэсэн үг. Товчхондоо төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” компани хариуцан гүйцэтгэсэн аж. Гэтэл энэхүү ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж төсөлд заагдсан дүрэм журмыг са­наатайгаар зөрчиж, ашиг харсан байж болзошгүй байгаа аж" хэмээн дурджээ.

Тэгвэл энэ асуудлыг УИХын гишүүн Ц.Нямдорж ийнхүү ярьж бай­сан юм. “Төмөр зам барих асуудлыг долоон жил саатууллаа. Хувийн бус төрийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд суух юм. Үүнд л миний дургүй хүрээд байгаа юм. Хайран мөнгө. Төмөр замын урьд­­чилсан судалгаа гэдэг зүйлийг хийлгэнэ гэж бүтэн хоёр, гурван жил болчихоод гур­ван вагоныг “ХААН” бан­кинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шүү дээ. Одоо тэгээд тэр мөнгө нь байхгүй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор монголын хуулийн зөвлөгөө өгсөн компани 10 сая төгрөгийг дундаас нь авсан. Би энэ асуудлыг ярихад үнэхээр ган­цаарддаг. Манай МАН-ынхан үүнийг ярихгүй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АН-ын­хан энэ тухай тас нууж бай­гаа юм. Хэзээ энэ асууд­лаар хариуцлага тооцох вэ” гэж хэлж байсан. Тэгвэл түү­ний хэлж байсан энэхүү үг биеллээ олж төмөр зам­тай холбоотой бүхий л асуудлыг АН-ынхан ийнхүү шал­гуулахаар болжээ.

Б.Батзаяагийн ТУЗ-ийн дарга нь байсан төрийн өм­чит “Монголын төмөр зам” хэмээх компанийг 2008 онд бай­гуулж байжээ. Гэтэл тус компани үр ашиггүй зардал гаргаж улсад их хэм­жээ­ний хохирол учруул­сан хэмээн өнгөрсөн жил Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн хэрэг дөнгөж эхэлж байхад л бичиж байсан юм. Магадгүй энэ нь Б.Батзаяагийн баривчилгааны том шалтгаан байж мэдэх.

Тод­руулбал тус төрийн өм­чит ком­­панийн ТУЗ-ийн даргаар Б.Батзаяа ажиллаж байхдаа томилогдож байсан юм. Тэрбээр Хятадын “China CNP Corporation limited” корпорациас олон сая ам.дол­ла­рын үнэтэй зүтгүү­рүү­дийг худалдан авч УБТЗ-д өгсөн аж.

Гэтэл тус улсад үйлд­вэр­лэсэн “Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗ-ынхан ашиглахгүй гэсэн шийд­­вэр гаргаж үх­­­мэл хөрөнгө болон үлдээсэн гэх. Уг нь Хятадын Засгийн газраас 25 жилийн хугацаатай 1.75 хувийн хүүтэйгээр 60 сая ам.долларыг авсан юм байна. Чухам энэхүү зүтгүүрийг яаж худалдаж авс­ныг нь холбогдох албаны хү­мүүс нь судалж байжээ.Гэтэл “БНХАУын Засгийн газраас Монгол Улсын Зас­гийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээ­лийн ашиглалтын та­лаарх “Зээлийн ерөнхий хэ­лэлцээр”т өөрчлөлт оруулан “CKD4” маркийн илчит тэ­рэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.

Ингээд 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуу­лалтын яамнаас тендер зар­ласан аж. Тендерт шалгарсан Хятадын “China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан зүйлсийг нийлүүлэхээр болсон аж.

Ингээд гэрээ байгуулаад хоёр жилийн дараа “Монголын төмөр зам” компани хөнгөлттэй зээлээр авсан вагон болон зүтгүүрүүдээ “УБТЗ” тай протокол бай­гуулан ачаа тээвэрлэж эхэлжээ. Гэтэл удалгүй “УБТЗ”-ынхан хятад компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахгүй гээд жагсаалтаас гаргаж олон сая долларын өртөгтөй төмрийн хог нэгээр нэмэгдсэн нь энэ аж. Ямартай ч тэрбээр уг албыг гүйцэтгэж байхдаа 60 сая ам.доллараар зургаан зүтгүүр худалдаж авсан нь үнэн. Харамсалтай нь уг зүтгүүрүүд нь ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг “Улаанбаатар төмөр зам” компани гаргасан бөгөөд 60 сая ам. долларын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зүтгүүрийн хашаанд хог болон үлдсэн түүх л байна.

Тиймээс учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Б.Батзаяаг зөв­хөн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор шалгах хангалттай үндэслэл бий аж.

Дараагийн шалтгаан

Ухаа худаг- Гашуун сухайтын төмөр замын ажил бүрэн зогсоод байгаа. Ухаа худаг- Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр зам 2016 онд ашиглалтад орсноор Монгол улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Энэ чиглэлд төмөр зам барих асуудал одоогоос долоон жилийн өмнө шийдвэр нь гарсан хэдий ч Шинэчлэлийн засгийн газраасгэрээлэгчийг сольсон билээ. Шинэ гэрээгээр бол “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын барих ажлыг ерөнхийд хариуцахаар болсон. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 километр төмөр зам барихаар болсон. Гэтэл уг төмөр зам барих ажил дөнгөж газар шорооны ажил дээрээ ирээд далан хийсэн төдийгөөр зогссон юм.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр зам барихад шаардагдах 211 сая ам долларыг “Самсунг С&Т”компанидшилжүүлсэн гэж мэдээлдэг. Гэтэл “Самсунг С&Т”компаниас “Санхүүжилт зогссон”гэдэг. Ухаа худаг- Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр замын нийт өртөг 483 сая ам.доллар. Энэ тооцоолоор төмөр замын нийт өртөгт шаардагдах зардлын 40 орчим хувийг “Самсунг С&Т”компани авчихсан мөртлөө ажлаа гацаасан ч гэх. Энэ ажилтай холбоотой бүх тушаал шийдвэрийг тэр үед Зам тээврийн төрийн нарийн байсан Б.Батзаяа гаргаж байсан аж. Тиймээс ч өнөөдөр улсад онц их хохирол учруулсан байж магадгүй энэ шалтгаануудаар түүнийг саатуулан шалгаж байж мэднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ