“Walt Disney”-ийн ашиг орлогод “Төмөр Хүн 3” нөлөөлжээ

“Walt Disney” компанийн цэвэр ашиг жилийн өмнөх үеэс 0.37 тэрбум ам.доллараар нэмэгдэж 1.51 тэрбум ам.долларт хүрчээ. “Pixar” студийн кинонуудаас сэдэвлэсэн тоглоомуудыг шинээр байрлуулсан нь “Walt Disney”-ийн орлогын хэмжээг хамгийн өндөр хурдаар өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй юм. Жилийн өмнө 84 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан “Walt Disney” кино студи он гарснаас хойш118 сая ам.долларын ашиг олсноор нийт орлого нь 1.34 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харин тус студийн гүйцэтгэх захирал Роберт Айжэрийн хэлж буйгаар ашиг өсөхөд “Oz the Great and Power” болон “Төмөр Хүн 3” киноны орлого томоохон нөлөө үзүүлсэн гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ