Авто захуудыг албадан нүүлгэх ажил эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны долоон захыг хотоос гаргаж, 22-ын товчооны урд байрлах “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэхээр болсон. Энэхүү ажлыг эсэргүүцсэн худалдаачид эсэргүүцлээ илэрхийлж жагссан ч албадан нүүлгэх ажил аль хэдийнэ эхэлжээ. Тухайлбал УБТЗ-ын төв буудлын баруун талд байрлах 1000 машины авто худалдааг өнгөрсөн амралтын өдрүүдэд төмөр замын хамгаалалтын албаныхан хүчээр буулгах ажиллагааг явуулж эхэлсэн ба захыг битүүмжлээд байгаа юм байна. Түрээслэгчдэд тус зогсоолыг УБТЗ-ын үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол болгох, цаашид шинэ вокзал барих талбай болгоно хэмээн тайлбарласан гэнэ. Энэхүү 1000 машины зогсоолын талбай нь 6000 мкв бөгөөд 300 гаруй иргэд 700 гаруй автомашин борлуулж байжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ