Азийн оюутны 2015 тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг шагнана

Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон нийт 9 медальтай ирсэн юм. Манай тамирчид шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон Азийн аварга тамирчин, багийн Азийн аваргууд төрөн гарч эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн өндөр амжилт үзүүллээ. Тухайлбал дугуйн баг алт, сагсан бөмбөг 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгө, шатрын баг хүрэл медаль багийн төрлүүдэд сайн амжилт гарлаа.
Монголын оюутны спортын холбооны зүгээс Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт шагнал гардуулах арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоотой хамтран өнөөдөр зохион байгуулж, МЗХ,МОХ,МОСХ-ны төрийн бус төв байгууллагын дээд шагналуудаар оюутан залуучуудаа шагнахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ