Б.Бадралд 5.1 жилийн хорих ял оноолоо

ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган 5.1 жилийн хорих ял оноолоо.
Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодисыг хилээр оруулахыг завдсан аж. Түүнийг байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан гэх. Тодруулбал, тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ