Москва: Сирийн Палмирад агаараас цохилт өгсөн
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт хийсэн мэдэгдлээр Сирид агаарын ажиллагаа явуулж буй агаарын хүчин Хомс мужийн ойролцоо Тадмурын бүс нутагт Лалын улс бүлгийн эсрэг цохилт өгсөн гэв. Уг мэдэгдэлд Палмирагийн араб нэрийг дурдсан байна.
СУ25 сөнөөгч онгоц Лалын улс бүлэгт эзлэгдээд байсан тухайн бүс нутагт цохилт өгч, газар доорх хоргодох байр, агаарын хөлгийг эсэргүүцэгч зэргийг устгасан байна.
Британид төвтэй Syrian Observatory for Human Rights байгууллагаас мөн уг мэдэгдлийг баталсан юм.
Тусбайгууллагын тэргүүн Халед Ом Хамсигийн хэлснээр түүхэн дурсгалт газрын баруун хэсгийн зарим нэг хэсэг сүйдсэн тухай хэлсэн боловч тодорхой мэдээллийг өгөөгүй байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хийсэн мэдэгдлээр сөнөөгч онгоцнуудэртний хотыг гэмтээхээс сэргийлж, ойролцоо газар цохилт өгсөн гэсэн юм.
Өнгөрсөн сарын эхээр Сирийн телевизээр ОХУ-ын ээлжит агаарын цохилтоор эртний хот дотор болон хотын ойр орчимд цохилт өгсөн тухай мэдээлж байсан юм.
Мониторингийн байгууллагаас ОХУ-ын агаарын дайралтын үеэр Хомс муж дах Лалын улс бүлэгт эзлэгдсэн Аль-Каряатайн тосгонд 10 гаруй хүн амиа алдаж, олон тооны хүн гэмтэж, шархдсан тухай мэдээлжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ