Улаанбаатарт 2 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ