86 настай эмгэн барьцаалагчдаа ”барив”

Вашингтон мужид хүн хулгайлсан, хүний амь хороох зорилгоор бүлэглэн хуйвалдсан хэрэгт буруутгагдан насанд хүрээгүй гурван иргэн саатуулагджээ. Өсвөр насны хөвгүүд 86 настай Хэзел Абелийг Кенневик хот дахь гэрээс нь хулгайлаад өөрийнх нь машины тээшний хэсэгт хийгээд Орегон муж руу авч явсан аж.
Залуу гэмт этгээдүүд Портлэнд хотоос холгүйхэн орших нэгэн дэлгүүрийн гадаа зогсоод худалдаа хийхээр дотогш оржээ. Эмгэн тээшний хэсгийн хаалгыг дотроос нь онгойлгож дөнгөөд тусламж дуудсан гэнэ. Гэмт этгээдүүдийг баривчлав. 14, 15 настай хөвгүүдтэй хамт 16 настай нэг охин энэ хэргийг үйлдсэн байна. Тэд бүгд хохирогчтой хамт нэг хотод амьдардаг байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ