Монголын усан замын тээврийн бодлогын талаар танилцуулжээ

Олон Улсын Далайн Байгууллага /IMO/, Филиппин улсын Далайн захиргаа /MARINA/, Азийн эмэгтэй далайчдын холбоо /WIMA/, Филиппин Улсын Далайн тээвэр, загас агнуурын яам /MICAF/ хамтран “Дотоодын усан замын тээврийн аюулгүй ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн нөлөөлөл” сэдэвт Азийн бүс нутгийн чуулга уулзалтыг Филиппин Улсад зохион байгуулжээ.

Чуулга уулзалтад Олон улсын далайн байгууллагын нөлөө бүхий удирдах албан тушаалтнууд илтгэгчээр уригдан оролцсон бөгөөд Ази тивийн 20 гаруй орны Далайн захиргааны эмэгтэй ахлах болон удирдах түвшний албан тушаалтнууд төлөөлөгчөөр оролцсон байна.

Энэ чуулга уулзалтад манай улсаас Зам тээврийн яамны Далайн захиргааны мэргэжилтэн Ш.Долгион амжилттай оролцож, Монгол Улсын усан замын тээврийн салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулгыг хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ