Гэр бүлийн гишүүдээс 54 настай эмэгтэй амьд үлджээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Одоогоор хэргийг шалгаж аймаг ЭЦГ, УМБГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм. Хохирогчид Дархан сумын нэгдүгээр багийн оршин суугчид бөгөөд 3-57 настай дөрвөн иргэн байжээ. Харин уг халдлагаас 54 настай эмэгтэй амьд үлдсэн бөгөөд биеийн байдал нь муу байгаа аж. Мөн гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн этгээд өөрийнхөө амийг егүүтгэжээ. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэллээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ