Р.Дагвыг ажлаас нь чөлөөлжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Р.Дагвыгөнгөрөгч сарын30-ны өдөрүүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлжээ.

Р.ДагвыгСонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсантай холбож үзэх хүмүүс байна. Учир нь тэрхүү огцруулах саналд Р.Дагва, Б.Саранчимэг Н.Авирмэд нарын хэд хэдэн хүн гарын үсэг зурсны дараагаар бүгд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Р.Дагва нь 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд МАН-аас сонгогдсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ