МАХН-аас мэдээлэл хийлээ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар мэдээлэл хийлээ.
Тэд энэхүү үйл ажиллагааг МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотойгоор үйл ажиллагааг нь сааруулах, айлгах зорилготой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэмээн үзэж байна.
Түүнчлэн мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах, чагнах ажиллагаа Монгол улсад ердийн үзэгдэл болсон төдийгүй шүүх, цагдаа, прокурор, АТГ нь иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан гэлээ. Үүнийг тэд 1937 оны хэлмэгдүүлэлттэй адилтгасан ба МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн, ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй гэдгээ онцолсон юм.
Д.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ