Туул голоос цогцос олдлоо

Маршалын гүүрээс нэг км орчим зайд Туул голын уснаас энэ сарын 24-нд 55-60 орчим насны эрэгтэй хүн цогцос олджээ.
Харин өчигдөр Хан-Уул дүүргийн X дугаар хороо Морингийн давааны ард Туул голын уснаас цогцос олджээ. Мэдээллийн мөрөөр нийслэлийн Онцгой байдлын газрынАврах ангийн Эрэн хайх, аврах салбар нэр, хаяг нь тодорхойгүй мөн л 55-60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж авчээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс уг цогцосыг хэн болохыг болон үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ