Дөрвөн эмэгтэйг хар тамхины хэргээр саатуулжээ

Хар тамхитай холбоотой хэрэг үргэлжилсээр байна. Энэ төрлийн хэрэгт ихэвчлэн эрэгтэй, нас залуу хүмүүс холбогддог байсан бол энэ удаад эмэгтэйчүүд холбогджээ. Тодруулбал, өчигдөр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 24-48 насны дөрвөн эмэгтэйг саатуулсан ба тэдний хоёр нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Тэднийг биедээ их хэмжээний мөс буюу метамфетамины төрлийн хар тамхи, мансууруулах төрлийн бодис авч явсныг илрүүлсэн бөгөөд одоо хэргийг мөрдөн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагад хар тамхины хэрэгтэй холбоотой 150 гаруй холбогдогчтой 60 гаруй хэргийг шалгаж байгаа гэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ