Үнэнийг хэллээ гэж өширхсөн Н.Энхбаяр Г.Дугаржаваа заамдан зодолдоё гэжээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг 30-40 байцаагч очиж баривчилсан гэх мэдээллийг намынх ньудирдлагууд өнөөдөр өгсөн юм.

Тэгвэл хөшигний цаана нэлээдгүй асуудал үүсч байгаа талаар бор шувуу дуулгав. Намын дарга нь нарийн бичгийн дарга Г.Дугаржаваа үнэн үг хэллээ хэмээн барьж авч заамдан зодолдоё гэсэн гэнэ. Маргаан МАХН-ын цагаан байранд болсон бөгөөд залуучууд нь Г.Шийлэгдамбыг өмөөрч намынхаа даргын өөдөөс боссон аж.

Бор шувуу энэ талаар “Шийлэгдамбыг баривчлагдаад явсан гэх мэдээлэл цацагдсаны дараа МАХН-ын гишүүд, удирдах албан тушаалтнууд нь намынхаа байранд цугларч. Нөхцөл байдал хаашаа эргэснийг ойлгосон тэд сархад хүртэцгээн халамцаж улмаар хэсэг хугацааны дараа хоорондоо муудалцжээ.
Тухайлбал, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Дугаржав гэх залуу “Таны энэ заваан улс төрд МАХН-ын залуучууд өртөж байна. Ахмадуудыг хүртэл хөлдөө чирсэн. Одоо залуучууд чирэгдэж эхэллээ. Та наад улс төр дэх хор найруулах асуудлаа зогсоо” гэхчилэн нэлээд хатуухан үгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт хандаж хэлжээ.

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй байдаг юм хойно Н.Энхбаяр дарга залуу даргынхаа үгэнд ихэд цухалдаж, ширээ шаан босч ирээд нарийн бичгийн даргаа заамдан авч гарч зодолдоё гэх мэтчилэн дөвчигнөсөн сурагтай. Улмаар Г.Дугаржавыг МАХН-аас хөөсөн” хэмээн жиргэв.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ