Валютын ченжийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг барьжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Л.Б-ийн /45 настай/ амийг хөнөөсөнонц хүнд гэмт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.Түүний амьдарч байсан байшин нь өнгөрсөн даваа гаригийн үүрээр шатсан юм.

Уг хэрэг дээр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Улмаар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-г баривчилсан гэнэ. Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, хэргийн ул мөрийг баллах зорилгоор гэрийг нь шатаасан байжээ. Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гаргаж, хэргийг шуурхай илрүүлсэн бөгөөд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ