О.Дөлгөөн: Инээгээд би амьдаа гээд ярихад нь яасан их баярлав

“Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “9009”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонуудад тоглож, чамгүй жүжигчин болохоо харуулсан мисс, загвар өмсөгч Д.Шүүдэрцэцэг яг одоо 25 дугаар суваг телевизийн “248 цаг” реалити шоунд оролцож буй. Тэвэл өчигдөр фэйсбүүк орчинд түүнийг зургийг “Саяхан бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Шүүдэрцэцэг минь арай ч дээ. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэсэн тайлбартайгаар цацагджээ.
Харин энэхүү зургийг харсан түүний найз жүжигчин О.Дөлгөөн “Заа болоиоч дээ. Яасан муухай юм бэ. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлэг гэдэг дээ. Энэ худлаа мэдээг хараад танидаг найз, нөхөд, гэр бүлд нь яаж сандрах, сэтгэл санаа нь яасан хэцүү байхыг бодсонгүй юу. Арай дэндүү худлаа мэдээлэл тавих юм. Түүний утас руу нь залгаж байхдаа найз минь утасаа аваасай гэж хэчнээн их юм бодов оо. Гэтэл өөдөөс инээгээд би амьдаа гээд ярихад нь яасан их баярлав аа” гэсэн талбартай түүний зургийг оруулжээ. 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ