Оросын онгоцонд бөмбөг тавьсан хувилбарыг дэмжив

Синайн хойгт өнгөрсөндолоо хоногт осолдсон Оросын “Когалымавиа” компаний А-321 онгоцны хар хайрцагны бичлэг ослын шалтгааныг тогтоож чадсангүй. Энэ тухай оросын “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа уламжилжээ.

Сонинд өгүүлснээр, онгоцны бүх системийн ажлындэгийг заадаг хар хайрцагонгоцны сүүлхэсэгт байдаг бөгөөд осол гарахадугонгоцны сүүл хэсэгтасарч, улмаар хар хайрцагны үйл ажиллагаагэнэт зогсчээ. Онгоцны осолнүд ирмэх зуур болсон учир нисгэгчид ч үүнийг бүрэн мэдэрч чадаагүй бололтой. Иймд ярианы бичлэг бүхий хоёр дахь хар хайрцагхэрэг болохгүй байж мэдэх юм. Тэгээд ч уг хайрцаг хүчтэй гэмтсэн тухай өмнө нь уламжилсангэж хэвлэлд дурджээ.

Өчигдөр “Росавиация”-ийн даргаАлександр Нерадько сэтггүүлчдэд хийсэн мэдээлэлдээ,Каир А-321 онгоцны хар хайрцагныпараметрын бичлэгийг тайлж, шинжээчдэд дамжуулсан тухай ярьжээ. Тэрээршинжээчид нислэгийн тухай ямар мэдээлэл олж авсан тухайгаа тодорхой яриагүй байна. “Коммерсант”-ын бичиж байгаагаар, хар хайрцагны бичлэг мөрдөх ажиллагаанд тус нэмэр болсонгүй гэнэ. Гэтэл хар хайрцагтнислэгийн туршА-321 онгоцны бүх систем саадгүй ажиллаж байсныгзаажээ. Нислэг нийт 20 гаруй минут үргэлжилсэн юм. Ингээд онгоцны сүүл хэсэг тасарснаар хар хайрцагны үйл ажиллагаа зогсчээ. Мэргэжилтнүүд, албаны хүмүүс, улс төрчид ослын шалтгааны тухай албан ёсны дүгнэлт гарахаас өмнө янз бүрийн таамаг, хувилбар дэвшүүлж, эмгэнэлт явдлыг улс төржүүлэхээс зайлсхийхийгуриалж буй юм.

Египетийн засгийн газар онгоцны сүйрлийн илтгэлийг гаргахад дөрвөн долоо хоног шаардлагатай гэсэн юм. Шарм-эль-Шейх-Санкт-Петербург чиглэлээр нислэг үйлдэж байсан «Когалымавиа» компанийн аэробус аравдугаар сарын 31-нд Москвагийн цагаар өглөөний 06:51 тэндээс хөөрч 07:14 цагт холбоо тасарсан юм. Удалгүй радарын дэлгэцнээс алга болжээ. Сүүлчийн нислэг нь дөнгөж 23 минут үргэлжилсэн онгоцонд 217 зорчигч, багийн долоон гишүүн явсны 25 нь хүүхэд байжээ. Агаарын хөлөг Хойд Синайн Эль-Ариш хотоос өмнө зүгт унасан байлаа.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Онгоцонд бөмбөг тавигдсан байсан гэх магадлал байгаа гэж би бодож байна” гэж хэлэв. АНУ нь террор хийгдсэн гэх хувилбарт ноцтойгоор хандаж байгаа хэмээн тэр онцолжээ. “Юу болсныг” тагнуулын алба үнэнээр гаргана гэдэгт тэр итгэлтэй байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ