Нээлттэй дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна. Үүнд:
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар1.4 га
СЭТГЭГДЭЛ БИЧИХ