ЗГ-аас Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар 17 цагаас мэдээлэл хийнэ

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Засгийн газрын хуралдааны танхимын дэргэдэх мэдээллийн төвд 17 цагаас болно.

Тэрбээр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн гэнэ. Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй эргэн мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ